![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 9-р хурал 16-ны өдөр Оросын Екатеринбургт болов. Тажикстаны Гадаад харилцааны сайд Хамрокхон Жарифи саяхан манай радиог багтаасан Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх үед , ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй болон тогтвортой байдлыг баталгаажуулж чадах эсэх нь ерөнхийдөө тэдний эдийн засгийн тогтвортой хөгжлийн хүчин чадлаас шалтгаална. Аюулгүй байдал болон эдийн засаг нь уг байгууллагын хоёр том чухал тулгуур юм гэж цохон тэмдэглэв.
Тэрээр хэлэхдээ, уг байгууллагын үндсэн үүрэг зорилт бол гишүүн орнууд харилцан итгэлцсэн сайн хөршийн найрсаг харилцаагаа эрчимжүүлж, бүх талын хамтын ажиллагаа өрнүүлж, шинэ заналхийлэл, шинэ өрсөлдөөн сорилтод хамтаар хандаж, гишүүн орнуудын эдийн засгийн өсөлт, нийгмийн дэвшлийг түргэтгэн, тус бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаална гэж ШХАБ-ын дүрэмд тогтоосон юм гэжээ.
Жарифи цохон тэмдэглэхдээ, терроризм , хагалан бутаргагчид, хэт даврагчид тэрчлэн мансууруулах бодисыг хууль бусаар наймаалах нь ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй байдал хийгээд тогтвортой байдалд ноцтой заналхийлэл болсон байна. Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын хувьд ШХАБ нь аюулгүйн салбарын зохицуулалтын чухал механизм болж, гүйцэтгэх үүрэг нь улам чангарч байна. Уг байгууллага нь гишүүн орнуудын холбогдох салбарын аюулгүйн хамтын ажиллагаа өрнүүлэн терроризмын эсрэг нэгдсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд үр ашигтай тус дөхөм үзүүлж байгаа төдийгүй "гурван зүйлийн хүчин"-д цохилт өгөхөд цаг алдалгүй мэдээлэл хангаж дэмжлэг үзүүлж байна. ШХАБ-ын бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын зохицуулалттайгаар гишүүн орнуудын "гурван зүйлийн хүчин"-ийг хамтран нэхэмжлэн баривчлах, баривчлах нэрсийн жагсаалтыг нэгдэлтэй тогтоох мөн тогтмол хугацаагаар шинэтгэж ирсэн байна гэжээ.
2008 оны Бээжингийн Олимпын наадмын үеэр ШХАБ-ын гишүүн орны холбогдох байгууллага зохицонгуй үйл ажиллагаа авч Хятадын олимпын наадмын аюулгүй байдлыг баталгаажуулахад тус дэмжлэг үзүүлсэн байна. Жарифи хэлэхдээ, ШХАБ-ын тогтмол хугацаатай өрнүүлж ирсэн терроризмын эсрэг нэгдсэн сургууль нь гишүүн орнуудын энэ талын бодитой зохицонгуй хүчин чадварыг нэмэгдүүлсэн байна. Эдгээрт "энх тайвны үүрэг хариуцлага—2007" "Волгаградын терроризмын эсрэг 2008" болон "Норак—терроризмын эсрэг 2009 " зэрэг сургуулиуд багтаж байна гэжээ.
2008 оны 10-р сард баталсан "ШХАБ-ын гишүүн орнуудын олон талт эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө" болон уг байгууллагын хүрээн дэх эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ирмүүн хөгжүүлэх явдлыг сайшаан дэмжиж байгаагаа тэрээр илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, эрчим хүч, зам харилцаа тээвэр, холбоо мэдээллийн техник нь талуудын хамтаар сонирхож байгаа хамтын ажиллагааны салбар мөн. Холбогдох хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэхэд юуны өмнө хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх хэрэгтэй , ШХАБ-ын гишүүн орнуудын банк санхүүгийн байгууллага болон худалдааны системийн дэмжлэг, тэрчлэн Олон улсын банк санхүүгийн байгууллагын тусламж дэмжлэг туйлын чухал юм гэжээ.
Улам бүр даамжирсаар байгаа банк санхүүгийн хямрал дэлхийн бүх орныг хамрав. Дэлхийн эдийн засгийг эрүүлээр хөгжүүлэхэд аль болох олон улс, бүс нутаг, улс орнууд зэрэг олон давхарга тэрчлэн улс төр, эдийн засаг, банк санхүүгийн зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөнөөр өрнүүлэх хэрэгтэй юм гэж Жарифи цохон тэмдэглэв.
ШХАБ шинэ зууны эхний үед байгуулагдаж, гишүүн орнууд "Шанхайн таван орон"-ы механизмын үндэс дээр хоорондын хамтын ажиллагаагаа хөгжлийн шинэ шатанд дээшлүүлсэн байна. Жарифи хэлэхдээ, энэ нь 21-р зууны өрсөлдөөн сорилт, заналхийлэлд хандах цаг үеийн шаардлагад нийцсэн стратегийн зөв сонголт мөн. ШХАБ-ын үүсгэн байгуулагч орны нэгийн хувиар Тажикстан уг байгууллагын гишүүн орон хоорондын найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө хэлбэрэлтгүй чармайж, ШХАБ-ын урт удааны хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. \Урангоо орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |