• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын худалдаа 10 жилд анх удаа буурчээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-06-15 17:25:24

    Хятадын Худалдааны Яамны орлогч сайд Гао Хүчэн 15-ны өдөр Харбинд хэлэхдээ, банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж, энэ оны эхний таван сард Хятад Оросын худалдааны хэмжээ 13 тэрбум 500 сая ам.долларт хүрч, ноднингийн мөн үеийнхээс 39 хувиар буурч, 10 жилд анх удаа буурсан байна гэжээ.

    Тэрээр мөн өдөр хуралдсан Хятадын Харбины олон улсын эдийн засаг худалдааны 20-р чуулганы "Оросын бизнесийн өдөрлөг" дээр хэлэхдээ, Хятад Орос хоёр талын хамтын ажиллагаа хүнд байгаа асуудал бол түр цагийнх, хэсэг хугацааны болох юм гэжээ.

    Хятадын Харбины олон улсын эдийн засаг худалдааны чуулганыг 1990 оноос хойш 20 удаа хийж байгаа бөгөөд худалдааны хэмжээ нь бараг 100 тэрбум ам.доллараас давсан байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе