![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр Оросын Екатеринбургт Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардаритай уулзав. Хамтаар чармайж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байнга шинэ үр дүнд хүргэнэ гэж хоёр тал санал нэгтэй хүлээн зөвшөөрөв.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Пакистаны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр орны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх явдлыг Хятадын тал ямагт түрүүлэх чиглэл болгож, стратегийн өндөрлөг болон алсын харцаар хоёр орны харилцааг хөгжүүлж байна. Хятадын тал эрх тэгш харилцан ашигтай байх, хамтаар хөгжих зарчим баримталж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг урагшлуулах болно. Пакистаны талтай хамтаар хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг нааштай хэрэгжүүлж, тус бүс нутгийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Пакистан, Хятадын харилцааг Пакитсан маш чухалд үзэж, хоёр талын хамтын ажиллагаа нэн их ахицтай болохыг хүсэж байна гэж Зардари хэллээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |