• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Тажикстан, Киргизийн ерөнхийлөгчтэй тус тус уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-15 18:10:49

    Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр Оросын Екатеринбургт Тажикстаны Ерөнхийлөгч Емомали Рахмон болон Киргизийн Ерөнхийлөгч Куоманбек Бакиев нартай тус тус уулзав.    

    Дарга Хү Жиньтао хэлэхдээ, банк санхүүгийн хямрал дэлхийг нөлөөлсөн байдалд, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг сайн хуралдуулах нь онцгой ач холбогдолтой юм. Энэ удаагийн уулзалт нь уулзалтад оролцогч талууд эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хамтын хүчнээр хүндрэл бэрхшээлийг ялан давна гэсэн хүчтэй дохиог олон улсын хамтын нийгэмлэгт хүргэх болно гэжээ.    

    Дарга Хү Жиньтаогийн өнгөрсөн онд Тажикстанд хийсэн айлчлал нь ил тод амжилтад хүрсэн юм. Хятадын талтай хөдөө аж ахуй , уул уурхай, банк санхүү зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Тажикстан бэлэн байна гэж Рахмон илэрхийлэв.

    Бакиев хэлэхдээ, Хятадын талтай зам харилцаа, хилийн худалдаа, уул уурхай нээн олборлох зэрэг салбарт хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн хямралын өрсөлдөөн сорилтод хамтаар хандахад Киргиз бэлэн байна. Тайвань, Төвдийн асуудлаарх Хятадын байр суурийг Киргиз эрс дэмжинэ гэжээ. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе