![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр Оросын Екатеринбургт Энэтхэгийн Ерөнхийлөгч Махмодхан Сингтай уулзав. Хамтран чармайж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй ахиулахыг хоёр тал санал нэгтэй илэрхийлжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, хоёр талаараа их талыг харж, адил нэгэн зүгт урагшилж, энх тайван найрсаг, эрх тэгш зөвшилцлөөр харилцан хүндэтгэж, харилцан ойлголцох үзэл санаагаар хэлэлцээний ахицыг цаашид ахиулж, хилийн асуудалд нөлөөлөхгүй, хоёр орны харилцааг хохироохгүй байхаар чармайхыг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Синг хэлэхдээ, Энэтхэг Хятадын харилцааг Энэтхэгийн засгийн газар тэргүүлэх байранд тавьж, урьд олсон амжилтын үндсэн дээр хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагааг ахиулна. Төвд бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн нэгэн хэсэг гэснийг Энэтхэгийн тал хүлээн зөвшөөрч, аливаа хүн Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр Хятад улсын эсрэг улс төрийн ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэжээ. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |