• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Узбекийн Ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-16 09:30:42

      Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр Оросын Екатеринбург-т Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов-той уулзлаа.

      Дарга Хү Жиньтао Хятад, Узбекистаны найрсаг хамтын ажиллагааны харилцааны хөгжлийг өндрөөр үнэлэхийн сацуу засгийн газар хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны комиссын үүргийг гүйцэд бадруулж, эдийн засаг худалдаа, зам тээвэр, эрчим хүч, цахилгаан холбоо, хөнгөн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа тал бүрээр урагшлуулж, хоёр талын худалдааны нэмэгдэл тэрчлэн хоёр орны эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулахыг санал болгожээ.

      Ислам Каримов "Узбекистан-Хятадын найрсаг хамтын ажиллагааны түншлэлийн гэрээг" Узбекистаны тал дээд хэмжээнд чухалчлахын зэрэгцээ идэвхтэй хэрэгжүүлнэ гэжээ. ШХАБ-ын хүрээн дэх хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын үйл хэргийг зохицуулахад Хятадын талтай нягт хамтран ажиллахад Узбекистаны тал бэлэн байна гэсэн байна. Тайвань болон Төвдийн асуудлаарх Хятадын талын байр суурийг Узбекистаны тал эрс дэмжинэ гэж тэрээр бас илэрхийллээ.\Ж. Урт-насан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе