• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нар бага хүрээний хэлэлцээ хийжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-06-16 09:43:22

     ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 9-р хуралд оролцож байгаа гишүүн орнуудын тэргүүн нар 15-ны өдөр Оросын Екатеринбургт бага хүрээний хэлэлцээ хийсэн байна.

      16-ны өдөр гишүүн орны тэргүүн нар, ажиглагч орны удирдагч нар бага хүрээний хэлэлцээ хийж, гишүүн орны тэргүүн , ажиглагч орны удирдагчид, зочин орны зочид их хүрээний хэлэлцээ хийх юм.

      ШХАБ-ын Екатеринбургийн дээд хэмжээний уулзалт "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г тал бүрээр хэрэгжүүлж, улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын банк санхүүгийн хямралын сөрөг нөлөөтэй хамтран тэмцэж , бүс нутгийн эдийн засгийн сэргэлт, ард иргэдийн амьдралыг сайжруулан, бүс нутгийн аюулгүй байдал тогтвортой байдлыг бэхжүүлэн, өнө бат энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй бүс нутаг байгуулахыг дэмжих болно. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе