• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос Афганистан Пакистан 3 талын хамтын ажиллагааны механизм байгуулах сонирхолтой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-06-16 11:01:30

      Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев 15-ны өдөр Екатеринбургт Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзаи болон Пакистаны ерөнхийлөгч Асиф Зардаритай 3 талын хэлэлцээ хийж, 3 талын хамтын ажиллагааны механизм байгуулж террорист ажиллагаа зэрэг хамтаар оршиж байгаа асуудлыг зохицуулахыг уриалжээ.

     Карзаи хэлэхдээ, энэ удаагийн 3 талын хэлэлцээр чухал ач холбогдолтой юм. 3 орны хамтын ажиллагааны механизм нь терроризмд цохилт өгөхөд тустай бөгөөд бүс нутгийн тогтвортой байдлыг сэргээж, 3 орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөх болно. Афганистан энэхүү механизмын түнш болоход бэлэн байна гэжээ.

     Зардари хэлэхдээ, 3 орон хамтын ашиг сонирхолтой, одоо нягт хамтын ажиллагаа дутагдаж байна, нягт хамтран ажилласнаар сая дэлхий дахинд заналхийлэл болж буй терроризмыг ялж чадна гэжээ.

      Медведев 15-ны өдөр Карзаитай 2 талын хэлэлцээ хийж, бүх чадлаараа Афганистанд үр ашигтай орчин үеийн улс төрийн тогтолцоо байгуулж, улам бүр ахиц олоход нь туслах болно гэдгээ илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе