• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын гишүүн орнуудад 10 тэрбум ам. долларын зээлийн дэмжлэг үзүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-16 15:53:42

           Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулахад өөрийн хүчин зүтгэлээ оруулахаар бусад гишүүн орнуудад 10 тэрбум ам. долларын зээлийн дэмжлэг үзүүлнэ гэж Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр болсон ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 9-р бага хурал дээр мэдэгдэв.

           Хятадын тал амлалтаа чанга мөрдөж, ШХАБ-ын хүрээн дэх олон талын болоод хоёр талын төслийн хамтын ажиллагааг цаашид дэмжинэ. 10 тэрбум ам. долларын зээлийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ мөн хөрөнгө оруулалт худалдаанд тус дөхөм үзүүлэх төлөөлөгчид зохион байгуулан гишүүн орнуудад айлчлуулж, гишүүн орнуудын экспорт импортын худалдаа болон харилцан хөрөнгө оруулалтыг ахиулах болно гэж дарга Хү Жиньтао мөн дахин нотолсон байна.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе