• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Оросын худалдааны хэтийн төлөв өөдрөг байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-06-16 16:04:15

             Банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж, Хятад, Оросын худалдаа 10 жилийн турш анх удаагаа буурлаа. Гэвч Хятад, Оросын худалдааны хэтийн төлөвт Хятадын Харбины Олон лусын эдийн засаг худалдааны хэлцэлд оролцож байгаа хоёр орны албаны хүмүүс, эрдэмтэд, бизнесменууд мөн өөдрөг хандаж байна.

             2009 оны 1 – 5-р саруудад Хятад, Оросын худалдааны хэмжээ 13 тэрбум 500 сая ам. доллар байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 39 хувиар буурч, 10 жилийн турш анх удаагаа буурсан байна. Оросын албаны хүн хэлэхдээ, хоёр орны нефть, байгалийн хий, химийн үйлдвэр, механикийн үйлдвэрлэл, металлурги, уул уурхайн нөөц баялгийг нээн олборлох, барилга, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хирээр хоёр талын худалдаанд өсөлтийн шинэ орон зай бий болох болно гэжээ.

              Хятад улс зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн хуучин баазыг өөрчлөн, хөгжүүлэх ажлыг эрчимтэй хийж байгаа бөгөөд Оросын тал ч алс дорнод болон Сибирийн бүс нутгийг нээн хөгжүүлэх эрч хүчээ нэмж байна. Эдгээр арга хэмжээ нь Хятад, Оросын аж ахуйн нэгжүүдийн нөгөө талынхаа эдийн засгийн байгуулалт, үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалтад оролцуулах бөгөөд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болон эдийн засаг техникийн хамтын ажиллагаанд нөхцөл боломж хангах болно. Хоёр талын эдийн засаг худалдааны харилцааны хөгжилд энэ нь тустай юм гэж Хятадын Худалдааны яамны орлогч сайд Гао Хүчэн үзэж байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе