• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын сүүлийн жилүүдийн хөгжлийг үнэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-16 16:45:53

          ШХАБ"ын -Екатеринбургийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Хятадын төлөөлөгчид 15-ны орой буудлынхаа Хятадын хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны албаны хүмүүс сэтгүүлчдэд ШХАБ-ын сүүлийн жилүүд дэх бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах, гишүүн орнуудын хамтын хөгжлийг ахиулах талаар хүрсэн ололт амжилтыг танилцуулсан байна.

          Хятадын ГХЯ-ы Олон улсын гарын дарга Ү Хайлүн, Европ Азийн газрын орлогч дарга Жан Шяо, тэрчлэн Худалдааны яамны Европын газрын дарга Сүнь Юнфү болон Олон улсын газрын дарга Юй Жяньхуа нар хэвлэлийн бага хуралд оролцов. ШХАБ нь ямар шалтгаанаас ийм түргэн хөгжиж байгаа тухай Хятадын ГХЯ-ы Европ Азийн газрын орлогч дарга Жан Шяо хэлэхдээ,

          Нэг жилийн турш ШХАБ нь түргэн хөгжих хандлагаа хэвээр хадгалж чадсаны шалтгаан нь гишүүн орнууд "Шанхайн үзэл санаа"-г хэлбэрэлтгүй баримталсанд оршино. "Шанхайн үзэл санаа"-ны гол цөм нь эрх тэгш, харилцан ашигтай, харилцан итгэж, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэж, хамтын хөгжлийг хайн сүвэгчлэх явдал болно гэжээ.

          Өнөөгийн даян дэлхийг хамарсан банк санхүүгийн хямрал нь ШХАБ-ын гишүүн орнуудын хөгжилд шинэ өрсөлдөөн сорилт авчирлаа. Энэ нь мөн ШХАБ-ын Екатеринбургийн дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнуудын тэргүүн нарын голчлон авч хэлэлцэх асуудал юм. Хятадын Худалдааны яамны Европын газрын дарга Сүнь Юнфү тэмдэглэхдээ, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа нь ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааны чухал салбар мөн. Сүүлийн жилүүдэд холбогдох эрх зүйн үндэс тасралтгүй боловсронгуй болохын хирээр ШХАБ-ын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн хөгжсөн байна гэжээ. Бүс нутгийн хамтын ажиллагаа нь энэ удаагийн ШХАБ-ын Екатеринбургийн дээд хэмжээний уулзалтын гол хэлэлцэх сэдвийн нэг мөн гэж Сүнь Юнфү үзээд, гишүүн орнууд уг салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ. Сүнь Юнфү хэлэхдээ,

          2001 онд ШХАБ байгуулагдсанаас хойш, Хятад болон уг байгууллагын гишүүн орнууд хоорондын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн ахиц хийсэн гэж үзэх ёстой. 2001 онд Хятад болон уг байгууллагын бусад гишүүн хоорондын худалдааны хэмжээ маш бага, зөвхөн 12 тэрбум ам. доллар л байсан, өнгөрсөн онд 86 тэрбум 800 сая ам. долларт хүрч, 8.2 дахин өссөн байна. Энэ нь гишүүн орон хоорондоо зохицонгуй хамтран ажилласантай нягт холбоотой юм. Энэ удаа Екатеринбургийн дээд хэмжээний уулзалт дээр ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нар хоорондоо бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх асуудлыг нэн гүнзгий өргөн хүрээнд авч хэлэлцэнэ гэдэгт бид итгэж байна. Энэ удаагийн дээд хэмжээний хурал нь ШХАБ-ын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг ахиулах болно гэдэг ч бид бат итгэж байна гэжээ.

          Үүнээс гадна, ШХАБ-ын энэ удаагийн Екатеринбургийн дээд хэмжээний уулзалтын өнгөрсөн жилүүдтэй адилгүй тодорхой нэг онцлог дээд хэмжээний уулзалтын хугацаанд ажиглагч орнуудтай нэн нягт харилцах явдал болно. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ы Европ Азийн газрын орлогч дарга Жан Шяо хэлэхдээ,

          Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын нэг шинэ онцлог бол, тэргүүн нар ажиглагч орны тэргүүн нартай бэсрэг уулзалтууд хийх явдал болно. Энэ бол ШХАБ байгуулагдсан 8 жилийн турш анх удаагаа иймэрхүү ажиллагаа өрнүүлж байгаа болно. Энэ нь гишүүн орнууд ажиглагч оронтой хамтын ажиллагаа өрнүүлэх эрэл хүсэлтэй, туйлын их сонирхолтой байгааг харуулсан байна гэжээ.

          Энэ удаагийн уулзалт дээр, 8 жилийн хөгжлийг өнгөрөөгөөд ШХАБ нь бүс нутагт чухал үүрэг гүйцэтгэх бүтээлч хүчин болж, бүс нутгийн энх тайван , тогтвортой байдлыг хамгаалах, гишүүн орнуудын хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх, гишүүн орнуудын чухал ашиг сонирхлыг хамгаалах талаар орлуулахын аргагүй үүрэг гүйцэтгэх болсон гэж Хятадын албаны хүмүүс санал нэгтэй үзсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе