• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Алтан тоосгоны дөрвөн орон"-ы удирдах хүмүүс уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-17 09:49:30

       Хятад, Бразил, Орос, Энэтхэг дөрвөн орны удирдах хүмүүсийн албан ёсны анхны уулзалт 16-ны өдөр Оросын  Екатеринбургт болж, Хятад улсын дарга Хү Жиньтао, Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Бразилын ерөнхийлөгч Лула, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Синх нар уулзалтад оролцов. Хятад улсын дарга Хү Жиньтао уулзалтын үеэр чухал үг хэлсэн байна.

      Хү Жиньтао хэлэхдээ, өнөөгийн байдалд дөрвөн орон цөмөөр шинэ хөгжлийн боломж тохиолд нүүрлэж байгаагийн зэрэгцээ мөн урьд өмнө байгаагүй өрсөлдөөн сорилтод тулгарч байна гэжээ. Дөрвөн орны дараачийн алхмын хамтын ажиллагааны талаар Хү Жиньтао 4 зүйлийн санал дэвшүүлсэн байна. Улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хүмүүнлэг, соёлын солилцоогоо ахиулах, туршлагаа харилцан солилцох эдгээр болно.

       Банк санхүүгийн хямралыг зохицуулах талаар дөрвөн орон дэлхийн эдийн засаг даруйхан сэргэхийг хүч тавин ахиулж, олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлтийг ахиулан, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлж, үр тарианы аюулгүй, эрчим хүчний нөөц баялгийн аюулгүй болоод олон нийтийн эрүүл мэндийн аюулгүйг баталгаажуулахыг Хү Жиньтао санал болгосон байна.

      Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлэхдээ, 4 орон зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн том чухал асуудлаар санал санаачилга дэвшүүлэн, олон талт болон хоёр талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эрчим хүч, үр тарианы аюулгүй болон цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлыг хамтаар зохицуулах хэрэгтэй гэжээ.

      Бразилын ерөнхийлөгч Лула хэлэхдээ, энэ удаагийн уулзалт амжилттай зохиогдсон нь маш чухал ач холбогдолтой юм. Шинээр мандаж байгаа улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь олон улсын харилцаанд ихээхэн нөлөөлөх болно. "Алтан тоосгоны дөрвөн орон"-ы хамтын ажиллагаа хөгжлийн маш их орон зайтай юм гэлээ.

      Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Синх хэлэхдээ, 4 орон нь ивээх үзлийг эрс эсэргүүцэж, олон улсын эдийн засаг, банк санхүүгийн өөрчлөлтийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулахын зэрэгцээ бодит эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, харилцан худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинжлэх ухаан техник, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа тэлж өргөтгөх хэрэгтэй гэжээ.

       Уг уулзалтаар "\Алтан тоосгоны дөрвөн орон\-ы удирдах хүмүүсийн Оросын Екатеринбург дэх уулзалтын хамтарсан мэдэгдэл" болон үр тарианы асуудлын холбогдох мэдэгдлийг нийтэлсэн байна.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе