• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын Дарга Хү Жиньтао Ираны Ерөнхийлөгчтэй уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-17 10:10:07


      Хятад улсын Дарга Хү Жиньтао 16-ны өдөр Екатеринбургт Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежадтай уулзав.

      Өнөөгийн дэлхий ертөнцөд ээдрээн будлиантай гүнзгий өөрчлөлт гарч байна. Бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хандах, олон улсын санхүүгийн хямралтай тэмцэж эдийн засгийн хөгжлийг ахиулах талаар хоёр тал өрсөлдөөн сорилтод тулгарч байгаа бөгөөд хөгжлийн боломж  тохиож байна. Ийм байдалд хоёр тал өнөөгийн үндсэн дээрээ хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж Хү Жиньтао илэрхийлжээ.

     Хоёр талын харилцааг хөгжүүлэх тухай Дарга Хү Жиньтаогийн саналыг бүрэн сайшааж байгаагаа Махмуд Ахмединежад илэрхийлэв. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе