• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао ОХУ-д айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-17 11:08:28

     Хятад улсын дарга Хү Жиньтао ОХУ-ын Екатеринбургт болсон ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 9-р бага хурал ба "Алтан тоосгоны дөрвөн орон "- ны удирдах хүмүүсийн анхны уулзалтад оролцсоныхоо дараа, орон нутгийн цагаар 16-ны орой тусгай онгоцоор ОХУ-ын нийслэл Москвад хүрч, төрийн айлчлалаа эхэллээ.

     Хү Жиньтао онгоцон буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, энэ жилд Хятад, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа юм. Энэ нь хоёр орны харилцааны хөгжлийн явц дахь онц чухал ач холбогдолтой жил болно. Хэдэн үеийн хүмүүсийн чармайлтаар манай хоёр орны харилцаа бүх талаар түргэн хөгжлийн шатандаа хүрлээ. Өнөө олон улсын нөхцөл байдалд ээдрээтэй гүнзгий өөрчлөлт гарч, олон улсын банк санхүүгийн хямрал даамжирсаар байна. Манай хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүчир бэрхийг хамтаар туулах нь хоёр орны эрүүл, тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм.

     ОХУ-тай хамтаар хоёр талын стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, хоёр орны харилцааны суурийг улмаар бэхжүүлж, хоёр ард түмэн ба дэлхийн орнуудын ард түмний буян заяанд нэн их хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэжээ. Энэ удаагийн айлчлал манай хоёр талын ойлголцол итгэлцлийг нэмэгдүүлж, Хятад, ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг түүхийн шинэ гараанаас урагш хөгжүүлэхийг хүсэж байна гэж Хү Жиньтао хэллээ. /Сарантуяа орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе