![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
"Алтан тоосгоны дөрвөн орон"-ы удирдагчдын анхны албан ёсны уулзалт 16-ны өдөр Оросын Екатеринбургт боллоо. Дэлхийн банк санхүүгийн хямрал байнга гүнзгийрч байгаа хүнд байдалд Хятад, Орос, Бразил, Энэтхэг дөрвөн орон нь шинээр хөгжиж байгаа зах зээлийн гол орон болсны хувьд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон улсын банк санхүүгийн хямралыг цохилтыг эсэргүүцэж, дэлхийн эдийн засгийг сэргээхийн төлөө хамтаар чармайх талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Энэ оны 4-р сард зохиогдсон 20 орны бүлгийн Лондонгийн банк санхүүгийн дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг нааштай хэрэгжүүлэхийг дөрвөн орон уулзалтын дараа нийтэлсэн хамтарсан мэдэгдэлдээ талуудад уриалсан бөгөөд энэ талаар нягт хамтран ажиллана гэж амласан байна.
Талуудын анхаарал хандуулж байгаа олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрчлөлтийн асуудалд чиглүүлэн, олон улсын банк санхүүгийн байгууллага дахь шинээр хөгжиж байгаа зах зээл болон хөгжиж байгаа орнуудын үг хэлэх эрх болон төлөөллийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж дөрвөн орон дэвшүүлсэн бөгөөд олон улсын валютын тогтвортой, төсөөлж болохуйц, нэн олон ургалч тогтолцоо тогтоох ёстой гэж чухалчлав. Дөрвөн орон мэдэгдэлдээ мөн худалдааны ивээх үзлийг хазаарлан зогсоохыг уриалсан бөгөөд тогтвортой хөгжлийг биелүүлэх, тэрчлэн шинжлэх ухаан техник, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх гэсэн шийдвэр зоригоо илэрхийлсэн байна.
Дэлхийн эдийн засаг өнөө хүндрэлтэй байдалд байж, дэлхийн улс төрийн байдалд ээдрээтэй өөрчлөлт гарах гэж байгаа байдалд нөхцөл боломжийг хэрхэн ашиглаж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх бэ ? Хятад улсын дарга Хү Жиньтао хэлэхдээ, дөрвөн орон өнөөгийн механизмыг гүйцэд ашиглаж, яриа хэлэлцээ болон солилцоогоо эрчимжүүлэн улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэх ёстой. Өөр өөрийн нөөц баялаг, зах зээл, ажиллах хүч, шинжлэх ухаан техник зэрэг талын давуу талаа ашиглаж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Хүмүүнлэгийн салбарын солилцоогоо ахиулж, бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бат бэх үндэс суурь тавих ёстой гэжээ. Дөрвөн орон мөн тус тусын сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, хөгжлийн туршлагаа харилцан солилцож, тус тусын хөгжлийн загвараас суралцаж, сайн дурын үндэс дээр хөгжиж байгаа бусад орнуудтай хуваалцах ёстой гэж Хү Жиньтао тэмдэглэв.
Хү Жиньтао мөн олон улсын банк санхүүгийн хямралыг дөрвөн орон хэрхэн чармайн зохицуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээх талаар бодитой санал дэвшүүлсэн байна.
Эдийн засгийн асар их хүчин чадал бүхий "Алтан тоосгоны дөрвөн орон" зохицуулалтаа чангатгаж, олон улсын банк санхүүгийн чухал чухал асуудлаар санал санаачлаг дэвшүүлэн, 20 орны бүлгийн Вашингтон, Лондоны банк санхүүгийн дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, олон улсын банк санхүүгийн системийг боловсронгуй болгож, олон талын болон хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, эрчим хүчний аюулгүй байдал, үр тарианы аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудалд хамтаар хандах ёстой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Медведев хэллээ. Шинээр хөгжиж байгаа зах зээлийн орнууд чухал гэснийг олон лусын хамтын нийгэмлэгт олон улсын банк санхүүгийн хямрал ойлгуулсан учраас "Алтан тоосгоны дөрвөн орон"-ы хамтын ажиллагаа хөгжлийн асар их орон зайтай юм гэж Бразилын Ерөнхийлөгч Лула тэмдэглэв. Дөрвөн орон ивээх үзлийг эсэргүүцэж, олон улсын эдийн засаг, банк санхүүгийн засан сайжруулах бүтцийн өөрчлөлтийг ахиулахын зэрэгцээ бодит эдийн засгийн цогцын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинжлэх ухаан техник, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөх ёстой гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Синг хэлсэн байна. \Цэцэн орчуулав, Пэрлаймаа хянав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |