![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
" Алтан тоосгоны дөрвөн орон" Хятад, Орос, Бразил, Энэтхэгийн удирдах хүмүүс 16-ний өдөр Оросын Екатеринбургт анхны албан ёсны уулзалт хийсэн байна. уулзалтад оролцсон төрийн тэргүүн нар дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын банк санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт оруулах талаар хамтран ажиллаж, түлхэн ахиулах зэрэг олон улсын эдийн засаг улс төрийн баялаг агуулгатай багц хэлэлцэх хэрэг жич " Алтан тоосгоны дөрвөн орон"-ний хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх хэтийн төлөвөөр нийтлэг ойлголтод хүрсэн байна. " Алтан тоосгоны дөрвөн орон"-ний удирдах хүмүүс анхны албан ёсны уулзалт хийж байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулж, олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг түлхэн ахиулахад ашигтай төдийгүй мөн дөрвөн орноор төлөөлөгч болгосон эдийн засгийн шинэ цогц ирээдүйд олон улсын хамтын нийгэмлэгт нэн их үүрэг гүйцэтгэх юм гэдгийг харуулж байна гэж Хятадын холбогдох мэргэжилтэн үзсэн байна.
Энэ удаагийн уулзалтыг бол олон улсын банк санхүүгийн хямралт байдалд зохиосон юм. Уулзалтын үеэр олон орны удирдах хүмүүс хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, банк санхүүгийн хямралд хамтаар хандах талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна. Хятад улсын дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ, "Алтан тоосгоны дөрвөн орон" бэрхшээлийг чармайн тэвчиж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулахын төлөө, эн тэргүүнд олон улсын банк санхүүгийн хямралаас гарахаар чармайх хэрэгтэй гэж хэлсэн байна. " Алтан тоосгоны дөрвөн орон" зэрэг шинэ мандсан эдийн засгийн цогц нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хөдөлгөх хүчний үүрэг гүйцэтгэхийг өнөөгийн дэлхийн эдийн засгийн байдал харуулж байна гэж Хятадын Олон улсын асуудлаарх институтийн эдийн засгийн дипломат харилцаа болон аюулгүй байдлын судалгааны төвийн эрхлэгч Жян Юечүнь үзсэн байна. Тэрээр хэлэхдээ:
" Шинэ мандсан эдийн засгийн цогцын үйл ажиллагааны байдал хөгжсөн орнуудаас сайн байна, ялангуяа Хятад болон Энэтхэгийн байдал нэн ч сайн байна. Сүүлийн нэг улирлын тоо сэлтээс үзэхэд, ялангуяа Хятад улс нь бүхий л сэргэлтийн тэргүүнд нь явж байна" гэжээ.
" Алтан тоосгоны дөрвөн орон" нь шинэ мандсан зах зээл болон хөгжиж байгаа орон болсны хувьд, эдийн засгийн бүтэц болон хөгжлийн загварын талаараа маш олон адил талтай байгаа юм. Гэвч дөрвөн оронд мөн маш олон их олон талаар харилцан нөхөж байгаа учраас эдийн засгийн хамтын ажиллагааны маш их боломжтой байна. Иймээс өөр өөрийн эдийн засагтаа тус дөхөм үзүүлэн, улмаар дэлхийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлж болох юм гэж Жян Юечүнь үзсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ:
"энэ дөрвөн оронд маш олон өрсөлдөх цэгтэй гэж хэлж болох юм, гэвч хамтын ажиллагааны цэг ч их олон байна. Жишээ нь Хятад улс маш их үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа эрчим хүчний талаар маш их эрэлт хэрэгцээтэй байна. Харин энэ талаар Орос болон Бразил давуу талтай юм. Энэтхэг бол программ хөгжүүлэх талаар, дээд шинэ техникийн салбарт тодорхой давуу талтай байгаа болохоор эдгээр оронтой тодорхой хэмжээнд харилцан нөхөх талтай юм. Хэрвээ хянамгай сэтгэж үзэх юм бол өрсөлдөөнтэй мөртөө хамтран ажиллаж ч болох бөгөөд хамтран ажиллах тал нь тодорхой хэтийн төлөвтэй байгаа юм" гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |