ОХУ-д төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Москвад Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтай хэлэлцээ хийсэн байна. Хоёр талаараа Хятад, Оросын харилцаа тэрчлэн харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов.

Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлал нь Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр тохиож байгаа юм. Москвад хүрэлцэн очсон дарга Хү Жиньтао хэлэхдээ, энэ удаагийн айлчлалаар дамжуулан Хятад, Оросын харилцан ойлголцол болон итгэлцлийг нэмэгдүүлж, түүхэн шинэ гараанаас хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.\Хүчит орчуулав\