• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Оросын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-18 09:55:31

             Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Москвад Оросын Ерөнхийлөгч Д. Медведевтэй хэлэлцээ хийв. Хоёр тал нөхцөл боломжийг алдалгүй ашиглаж, хамтаар урагшлан, стратегийн хамтын ажиллагаагаа бүх талаар гүнзгийрүүлэх аваас Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны ирээдүй лавтай нэн сайн сайхан байх болно гэж Хү Жиньтао онцлов.

             Хү Жиньтао хэлэхдээ, хоёр орны харилцааны 60 жилийн хөгжлийн замналаас бид дөрвөн зүйлийн ухаарал олж болно. Үүнд нэгдүгээрт, харилцан бие биедээ итгэж, чин үнэнчээр харилцвал сая хоёр орны улс төрийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж чадна. Хоёрдугаарт, харилцан бие биеэ хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байвал сая ажил хэрэгч хамтын ажиллагааны явцад хамтын хөгжлийг биелүүлж чадна. Гуравдугаарт, харилцан бие биеэ ойлгож, харилцан дэмжвэл сая нөгөө талын гол чухал ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар харилцан дэмжиж, тус тусын язгуур ашиг сонирхлыг үр ашигтай хамгаалж чадна. Дөрөвдүгээрт, адил талаа хайж, адилгүй талаа нөөцлөн, найрсгаар зөвшилцвөл сая хоёр орны харилцааг урт удаан хугацаанд эрүүл саруул, тогтвортой хөгжүүлж чадна гэсэн болно гэжээ. 

             Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны харилцаа түүхийн шинэ гараан дээр ирээд байна. Хоёр орны харилцааг нэн сайн түргэн хөгжүүлэхийн төлөө, хоёр орон гурван зарчмыг баримтлах ёстой. Тухайлбал нэгд харилцан итгэлтэй байх. Хоёрд их талыг чухалчлах. Гуравт алс холыг бодох эдгээр болно гэж Хү Жиньтао дэвшүүлэв.

             Өнөө хоёр оронд олон улсын банк санхүүгийн хямрал нүүрлэж байгаа учраас хоёр талын болон олон талт хүрээнд хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн хямралын өрсөлдөөн сорилтод хамтаар хандах ёстой. Хятадтай харилцаа хөгжүүлэх явдлыг Оросын тал маш чухалд үзэж, хоёр талын улс төрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөн, хоёр орны орон нутаг болон хилийн нутгийн хамтын ажиллагааг голчлон хөгжүүлэхийг санал болгож байна. Мөн олон улсын үйл хэрэгт ойлголцол зохицуулалтаа чангатгаж, ШХАБ, "Алтан тоосгоны дөрвөн орон", 20 орны бүлэг, 8 орны бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн яриа хэлэлцээ зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ загвар хайхыг санал болгож байна гэж Д. Медведев хэллээ.

             Хэлэлцээ дууссаны дараа хоёр орны төрийн тэргүүн нар хоёр орны холбогдох хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

             Хятад, Орос хоёр орон мөн өдөр хоёр орны төрийн тэргүүний Москвагийн уулзалтын нэгдсэн мэдэгдэл хийсэн байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе