• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөгжлийн хандлага банк санхүүгийн хямралд өртөхгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-18 09:59:10

          Хятад улсын дарга Хү Жиньтаог дагалдан ОХУ-д айлчилж буй Хятадын Худалдааны яамны сайд Чэнь Дэмин 17-ны өдөр Москвад хэлэхдээ, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны гүнзгийрэн хөгжих хандлага банк санхүүгийн хямралын нөлөөнд өртөхгүй юм гэжээ.

          Чэнь Мэмин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Оросын эдийн засаг, худалдааны харилцаа ерөнхийдөө урагштай хөгжиж, банк санхүүгийн хямрал нөлөөлж байгаа хэдий ч хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн хөгжих гол чиглэлээ өөрчлөөгүй юм. Энэ нь юуны урьд хоёр орны худалдааны нөөц боломж маш их байгаагаас шалтгаалж байна. Өнгөрсөн 10 жилд Хятад, Оросын худалдааны жилийн дундаж өсөлтийн хурд 30 хувьд ойртож, өнгөрсөн онд хоёр талын худалдааны хэмжээ 56 тэрбум 800 сая ам.доллар болсон байна. Хоёрт, хоёр талын харилцан хөрөнгө оруулалт илт идэвхжин, энэ оны эхний улиралд Хятадаас Орост оруулсан хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны бүх жилийн нийт хөрөнгө оруулалтын 40 хувиас давж, Оросын компанийн Хятадад хөрөнгө оруулах идэвхжилт мөн мэдэгдэхүйц сайжирч байна. Гуравт, том төслийн хэрэгжих хурд түргэсэж, Хятад, Оросын нефть, байгалийн хий, цөмийн эрчим хүч зэрэг салбар дахь том төслийн хамтын ажиллагаа нэлээд их ахицтай болсон байна. Дөрөвт, хоёр орон тэргүүний шинжлэх ухаан техникийн салбар дахь хамтын ажиллагаа өдөр ирэх тусам гүнзгийрэн хөгжиж байгаа зэрэг болно гэжээ.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе