• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын тэргүүн нарын уулзалтыг нааштай үнэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-06-18 10:03:31

             ШХАБ-ын тэргүүн нарын зөвлөлийн 9-р бага хурал 16-ны өдөр Оросын Екатеринбургт өндөрлөв. Энэ бага хурлын үр дүнг Оросын сонин хэвлэл нааштай үнэлж, энэ нь ШХАБ-ын гишүүн орнууд болон дэлхийн бусад бүс нутагт нааштай үр нөлөө үзүүлэх болно гэж үзсэн байна.

             "Russan newspaper" сонин 17-ны өдөр "ШХАБ-ын эмчилгээ" гэсэн өгүүлэл нийтэлж, энэ бага хурал нь гишүүн орнууд нийтлэг ойлголтод хүрч, эв санааны нэгдэлтэй байхад тустай бөгөөд гишүүн орнуудын эдийн засгийн аюулгүй байдлын баталгааны асуудлыг зохицуулахад шинэ сэтгэхүй, шинэ санал хангасан байна гэж үзэв.

             Хятад улс энэ бага хуралд нааштай хувь нэмэр оруулав гэж өөр нэг сонинд тэмдэглэсэн бөгөөд ШХАБ-ын эдийн засгийн төсөлд Хятад улс 10 тэрбум ам. долларын зээл олгохыг зөвшөөрсөн явдал нь энэ бага хурлын баталсан хамгийн чухал шийдвэрийн нэг юм гэж үзсэн байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе