• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Стратегийн хамтын ажиллагааны харилцаагаа ахиулах нийтлэг ойлголтод хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-18 10:25:13

          Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Москвад Оросын ерөнхийлөгч Дмитри Медведевтэй хэлэлцээ хийж, улс төр, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник, хүмүүнлэгийн салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, тэрчлэн олон улсын болон бүс нутгийн чухал чухал үйл хэрэгт зохицуулалт хийж хамтран ажиллах талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.

          Орон нутгийн цагаар 17-ны үдээс хойш цаг гаруйн хэлэлцээ өндөрлөсний дараа Хятад улсын дарга Хү Жиньтао болон Оросын ерөнхийлөгч Дмитри Медведев холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ёслолд ороолцсон байна. Хятад, Орос хоёр талаараа байгалийн хий, чулуун нүүрсний салбар дахь хамтын ажиллагааны меморандум, Хятад улсын импорт экспортын банк болон Оросын гадаад эдийн засгийн банк хоорондын 700 сая ам. долларын зээлийн бүдүүвч хэлэлцээр зэрэг олон баримт бичигт гарын үсэг зурсан байна. Хоёр орны удирдах хүмүүс дараа нь болсон хэвлэлийн бага хурал дээр Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хөгжил, энэ удаагийн уулзалтын ололт амжилтыг санал нэгтэй өндрөөр үнэлжээ. Оросын ерөнхийлөгч Дмитри Медведев хэлэхдээ,

          Бд БНХАУ-ын дарга Хү Жиньтаогоор даргалуулсан төлөөлөгчидтэй найрсаг, бүтээлч, харилцан итгэлцсэн уур амьсгалд хэлэлцээ хийсэн юм. Энэ нь Хятад, Орос хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа, тэрчлэн хоёр тал сайн хөрш найрамдал, харилцан итгэлцэл, харилцан ашигтай байх үндсэн дээр хоёр орны харилцааг хөгжүүлэх эрэл хүсэлтэй байгааг харуулсан байна. ОХУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ой болохын өмнөхөн бид хоёр талын харилцааны цаашдын хөгжилд бодит үүрэг болон хөгжлийн гол чиглэл тогтоон өгсөн байна гэжээ.

          Энэ он бол БНХАУ, ОХУ"ын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Хоёр орны удирдах хүмүүс мөн өдрийн хэлэлцээндээ Хятад, Оросын харилцааны 60 жилийн хөгжлийн замналыг эргэн үзсэн байна. Хятад улсын дарга Хү Жиньтао үүнийг дүгнэж хэлэхдээ,

          Нэгдүгээрт, харилцан бие биедээ итгэж, чин үнэнчээр харилцвал сая хоёр орны улс төрийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж чадна. Хоёрдугаарт, харилцан бие биеэ хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байвал сая ажил хэрэгч хамтын ажиллагааны явцад хамтын хөгжлийг биелүүлж чадна. Гуравдугаарт, харилцан бие биеэ ойлгож, харилцан дэмжвэл сая нөгөө талын гол чухал ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар харилцан дэмжиж, тус тусын язгуур ашиг сонирхлыг үр ашигтай хамгаалж чадна. Дөрөвдүгээрт, адил талаа хайж, адилгүй талаа нөөцлөн, найрсгаар зөвшилцвөл сая хоёр орны харилцааг урт удаан хугацаанд эрүүл саруул, тогтвортой хөгжүүлж чадна гэжээ.

          Дарга Хү Жиньтао хэлэлцээний явцад мөн цохон тэмдэглэхдээ, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа түүхийн шинэ гараан дээр ирээд байна. Хоёр талаараа нөхцөл боломжийг завдан, гар хамтран ажиллаж стратегийн хамтын ажиллагааг тал бүрээр гүнзгийрүүлэх юм бол Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа нэн сайн сайхан ирээдүйтэй байх болно гэжээ. Хоёр орны харилцааг нэн сайн нэн түргэн хөгжүүлэхийн төлөө Хятад, Орос хоёр тал 3 заримыг баримтлах хэрэгтэй, даруй харилцан итгэлтэй байх, их талыг чухалчлах, алс холыг харах эдгээр болно гэж дарга Хү Жиньтао дэвшүүлжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа бол Хятадын дипломат харилцааны түрүүлнх чиглэл мөн, Оростой сайн хөршийн найрсаг харилцаагаа эрчимжүүлж, стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх бол Хятадын эрс гуйвшгүй баримталсаар ирсэн чиглэл байсан, байж ч байгаа, байх ч болно. Хятад, Оросын улс орны нөхцөл байдал өөр өөр, хоёр тал чухал чухал асуудлаар өргөн хүрээнд нийтлэг ойлголттой байж, зарим бодитой асуудлаар санал зөрөөтэй байх нь хэвийн юм, холбогдох асуудлыг зохицуулахдаа хоёр орны харилцааны их талаас үүсэх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе