![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Москвад Оросын Ерөнхийлөгч Д. Медведевтэй хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн нар мөн өдөр Хятад, Оросын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх их хуралд оролцсон байна.
Медведевтэй хийсэн хэлэлцээний үеэр Хү Жиньтао хэлэхдээ, хоёр орны харилцааны 60 жилийн хөгжлийн замналаас бид дөрвөн зүйлийн ухаарал олж болно. Үүнд нэгдүгээрт, харилцан бие биедээ итгэж, чин үнэнчээр харилцвал сая хоёр орны улс төрийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж чадна. Хоёрдугаарт, харилцан бие биеэ хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байж чадвал сая ажил хэрэгч хамтын ажиллагааны явцад хамтын хөгжлийг биелүүлж чадна. Гуравдугаарт, харилцан бие биеэ ойлгож, харилцан дэмжвэл сая нөгөө талын гол чухал ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар харилцан дэмжиж, тус тусын язгуур ашиг сонирхлыг үр ашигтай хамгаалж чадна. Дөрөвдүгээрт, адил талаа хайж, адилгүй талаа нөөцлөн, найрсгаар зөвшилцвөл сая хоёр орны харилцааг урт удаан хугацаанд эрүүл саруул, тогтвортой хөгжүүлж чадна гэсэн болно гэжээ.
Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны харилцаа түүхийн шинэ гараан дээр ирээд байна. Хоёр орны харилцааг нэн сайн түргэн хөгжүүлэхийн төлөө, хоёр орон гурван зарчмыг баримтлах ёстой. Тухайлбал нэгд харилцан итгэлтэй байх. Хоёрд их талыг чухалчлах. Гуравт алс холыг бодох эдгээр болно гэж Хү Жиньтао дэвшүүлжээ. \Цэцэн орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |