• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Оросын харилцаа гүнзгийрэн хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-18 16:29:40

          ОХУ-д айлчилсан Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хамтаар Хятад, Оросын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх хуралд оролцов. Хоёр тал "Хятад, Оросын тэргүүн нарын хамтарсан мэдэгдэл" нийтэлсэн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хоёр орны харилцааны 60 жилийн хөгжлийн замналын шинэ хуудсыг сэхсэн нь хоёр талын харилцаа гүнзгийрэн хөгжих шинэ үе шатандаа орсныг харуулж байна.

          Түүхийн урт хугацаанд 60 жил бол хоромхон зуур байлаа ч гэсэн Хятад, Оросын харилцааны хөгжлийн 60 жилд дэндүү их дурсамж үлдсэн байдаг. 1949 онд шинэ Хятад улс байгуулагдсанаас хүйтэн дайн дуустал Хятад, ЗХУ-ын харилцаа нь төрөл бүрийн шалгалтыг туулсан юм. ЗХУ задарсны дараа Хятад, Орос хоёр орон 1991 онд "хэлэлцээний товч" байгуулж, дипломат харилцааны тогтвортой шилжилтийг биелүүлж, хоёр орны харилцааны хөгжилд шинэ нөхцөл боломж хангав. Түүнээс хойш харилцан бие биеэ дайсан орноор үзэхгүй гэж хоёр тал мэдэгдсэнээс бүтээлч түншлэлийн харилцаа тогтохоор шийдвэрлэж, түүнээс ахиулаад 21-р зуунд хандсан стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоож, хоёр орны харилцааны хүрээ аажмаар боловсронгуй болсон байна.

          Өнөө олон улсын банк санхүүгийн хямрал газар авч, бүс нутгийн болон олон улсын халуун цэгийн асуудал тасрахгүй байна. Хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа бүх талын бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаа нь түүхийн туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэсэн үндэс дээр хийсэн зайлшгүй сонголт, мөн цаг үеийн хөгжлийн шаардлагад нийцсэн учраас хоёр ард түмний "үеийн үед найрсаг байж, хэзээ ч дайсагнахгүй" гэсэн хамтын эрэл хүсэлд нэн нийцсэн байна.

          Ингэж гүнзгийрэн хөгжиж байгаа нь эн тэргүүнд улс төрийн харилцан итгэлцлийн талаар илэрч байна. Өнөө хоёр орон төрийн тэргүүн болон засгийн газрын тэргүүн нарын тогтмол уулзалтын механизм тогтоож, "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ" байгуулж, хоёр орны хилийн асуудлыг тууштай зохицуулсан бөгөөд ШХАБ-ыг хамтаар санаачлан байгуулж, НҮБ зэрэг олон талт механизмд үр ашигтай хамтран ажиллаж байна. Энэ удаад нийтэлсэн "Хятад, Оросын тэргүүн нарын хамтарсан мэдэгдэл"-д хоёр орон гол чухал ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжинэ гэж чухалчилсан нь хоёр орны улс төрийн харилцан итгэл урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрснийг харуулж байна.

          Хятад, Оросын харилцааны хөгжилд эдийн засгийн хамтын ажиллагаа бол хамгийн нөөц боломжтой салбар юм. Хоёр талын жилийн худалдааны хэмжээ өнгөрсөн зууны 90-ээд оны эхний үед хэдэн тэрбум ам. доллар байснаас 2008 онд 56 тэрбум 800 сая ам. долларт хүрч, хамтын ажиллагааны цар хүрээ нь худалдааны салбараас банк санхүү, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байна.

          Хятад, Оросын харилцааны түүхэнд 2009 оны эзлэх байр суурийн талаар Хятад улсын дарга Хү Жиньтао хэлэхдээ, энэ жил бол хоёр орны харилцааны хөгжлийн үйл явц дахь онцгой чухал ач холбогдолтой нэг жил юм гэжээ. Энэ онцгой ач холбогдол нь 60 жилийн хөгжлөөр хоёр орон стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн боловсронгуй, тогтвортой, эрүүл саруул харилцаа тогтоож, хоёр талын хамтын ажиллагаа бүх талаар гүнзгийрэн хөгжих шат үедээ орсон дээр тодорч байгаа бөгөөд мөн өнөөгийн олон улсын өөрчлөлт ихтэй ээдрээ ихтэй нөхцөл байдалд Хятад, Орос хоёр орон найрсаг хөрш орон болсны хувьд стратегийн хамтын шаардлагатай байгаа дээр тодорч байгаа юм. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн шинэ гараан дээрээс Хятад, Оросын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж, өнө үүрд сайн түнш, сайн саахалт, сайн анд бололцох нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ч ашигтай юм гэжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе