• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-18 17:11:24

           Хятад улсын дарга Хү Жиньтао Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 9-р бага хурал, "Алтан тоосгоны дөрвөн орон"-ы удирдах хүмүүсийн бага хурал зэрэг ажиллагаанд оролцож, улмаар ОХУ-д хийсэн төрийн айлчлалаа 18-ны өдөр өндөрлөсөн байна. Москвагаас мордохын өмнө Хү Жиньтао дээр дурдсан чуулга уулзалтуудын үр дүн болон Хятад, Оросын харилцаа зэрэг асуудлаар дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн байна.

           Хү Жиньтао хэлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 9-р бага хурал дараах гурван гол үр дүнд хүрсэн. Нэгд, жаргал зовлонгоо хамтатгаж, олон улсын банк санхүүгийн хямралыг хамтаар зохицуулахыг холбогдох талууд хүлээн зөвшөөрсөн. Хоёрт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын аюулгүйн хамтын ажиллагааны системийг боловсронгуй болгов. Гуравт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажил хэрэгч хамтын ажиллагааны орон зайг тэлэн өргөтгөсөн зэрэг болно гэжээ.

           Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ирээдүйн хөгжлийн асуудлаар Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, ирээдүйд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага улс төрийн талаар "урт хугацааны сайн хөршийн найрамдлын гэрээ"-г хэрэгжүүлэхээр гол сэдэв болгох ёстой. Аюулгүйн талаар стратегийн аюулгүйн системыг байгуулахаар арга барил болгож гишүүн орнууддаа энх тайван, аюулгүй орчин хангах ёстой. Эдийн засгийн талаар бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорилтоо болгоно. Хүмүүнлэг, соёлын талаар гишүүн орнууд хоорондын хэлхээ холбоо болон солилцоог цаашид ахиулах ёстой. Дипломат харилцааны талаар эрх тэгш, итгэлцсэн, хамтран ажиллаж хамтаар ялалт байгуулахыг зарчим болгох ёстой гэжээ. Тэрээр цааш нь цохон тэмдэглэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол Хятад улсын дипломат харилцааны тэргүүлэх хандлага байж, Хятад улс цаашид холбогдох талуудтай хамтаар чармайж уг байгууллагын хөгжлийг ахиулах болно гэжээ.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе