• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Словакын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-19 09:57:10

          Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны өдөр Братиславад Словакын ерөнхийлөгч Еван Гаспаровиктай хэлэлцээ хийжээ. Хятад, Словак дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор боломж болгон, уламжлалт найрамдлаа бэхжүүлж, хамтын ажиллагааны агуулгаа баяжуулан, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг ахиулахыг хоёр талаар санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн байна.

          Дарга Хү Жиньтао Хятад, Словакын харилцааг нааштай үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад, Словак хоёр орон түүхээс үлдсэн зохицуулаагүй асуудал гэж байхгүй, мөн өнөөдөр бодитой зөрчил маргаан гэж байхгүй, нийтлэг ойлголтоо өргөтгөж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь хоёр талын хамтын зорилт мөн гэжээ.

           Хү Жинтао хэлэхдээ, Хятад, Словак улс төрийн итгэлцлээ зузаатгаж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хүмүүнлэг, соёлын солилцоогоо өргөтгөж, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагаа нэн нягт болгох ёстой гэжээ. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар тэрээр цохон тэмдэглэхдээ, хоёр талаараа худалдааны хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан хөрөнгө оруулалтаа өргөтгөж, хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж, хямралыг хамтаар зохицуулан, ивээх үзлийг эсэргүүцэх хэрэгтэй гэжээ.

          Еван Гаспаровик хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлал бол Хятад улсын төрийн тэргүүн анх удаагаа Словакт айлчилж байгаа, энэ нь хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагааг ахиулан, хоёр орон хоорондын найрсаг харилцааг эрчимжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм. Словакын тал цаашид ч нэг Хятадын бодлогыг тууштай баримтлах болно гэжээ.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе