• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын Дарга Хү Жиньтао Хорватад төрийн айлчлал хийж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-20 16:22:37

    Хятад улсын Дарга Хү Жиньтао Хорватад төрийн айлчлал хийхээр 19-ний өдөр Хорватын нийслэл Загреб орсон байна. Энэ нь Хятад улсын төрийн тэргүүний энэ оронд хийж буй анхны айдчлал юм.
Хорватын Ерөнхийлөгч Степан Месич Засгийн газрын албаны хүмүүсээ дагуулан нисэхийн буудалд очиж Дарга Хү Жиньтаог угтсан байна.

    Дарга Хү Жиньтао нисэхийн буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, юуны өмнө, Хорватын ард түмэнд Хятадын Засгийн газар болон ард түмний чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг уламжилжээ.

    Лин Жихуа, Ван Хү-ин нарын зэрэг Хятадын талын хүмүүс ч Дарга Хү Жиньтаогийн хамт нисэх онгоцоор хүрэлцэн очижээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе