• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Хорват хоёр орны удирдагч хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-06-20 19:54:10

     Хятад улсын дарга Хү Жиньтао 20-ны өдөр Загребд Хорватын Ерөнхийлөгч Степан Месичтэй хэлэлцээ хийв. Хү Жиньтао хэлэхдээ, Хорватын талтай уламжлалт найрамдлаа бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн солилцоог нягтруулж, Хятад Хорватын бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг нэн өндөр тэвшинд түлхэн ахиулахаар чармайна гэжээ.

      Дарга Хү Жиньтао Хятад Хорватын харилцааг хөгжүүлэх талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлж, даруй Хятад Хорват найрсаг хэлхээ холбоогоо эрчимжүүлж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэх, хоёр орон олон улсны банк санхүүгийн хямралыг аргацаах өндөрлөгөөс үүсэж, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг идэвхжүүлэх. Хятадын засгийн газар хүчин чадал бүхий аж ахуйн нэгжийг Хорватад хөрөнгө оруулан үйл ажиллагаа хийхийг сайшаана. Хорватын аж ахуйн нэгж Хятадын зах зээлд үйл ажиллагаа хийж, хоёр талын худалдааны тэнцүүртэй хөгжлийг биелүүлэхийг сайшаана. Хүмүүнлэгийн солилцоог нягт болгож, ард олны сэтгэлийг нэмэгдүүлэн, олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэн, эв зохицонгуй хөгжлийг ахиулах эдгээр болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе