|
|
||
Шанхайн Дэлхийн Яармагийн зохицуулалтын газрын тасалбарын төвийн дарга Чэнь Жүөфү 24-ний өдөр хэлэхдээ, Шанхайн Дэлхийн Яармаг 3-р сарын 27-ны өдрөөс байгууллага хамт олны тасалбар урьдчилан худалдаж эхэлснээр 6-р сарын 18-ны байдлаар нийт 1 сая 700 мянгыг худалдахаар гэрээлээд байна гэжээ.
Энэ нь төсөөлсөнтэй нийцэж байна. 6-р сарын 30 гэхэд дээрх тоо "лавтай 2 сая гаруйд " хүрнэ гэж Чэнь Жүөфү хэлжээ.
7-р сарын 1-ээс эхлэн Шанхайн Дэлхийн Яармагийн тасалбар борлуулах ажиллагаа 2 дохь шатандаа орж, байгууллага хамт олны тасалбар зарахаас гадна хувь хүний тасалбарыг албан ёсоор худалдаалж эхэлнэ. Мөн өдрөөс эхлэн хүмүүс тасалбараа шууд гардан авч болно. Шанхайн Дэлхийн Яармагийн тасалбар Олимпынх шиг нэр усаа бүртгүүлэх шаардлагагүй юм. \Сарантуяа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |