Шанхайн Дэлхийн яармагийн албаны талын веб сайт 7-р сарын 1-ний өдөр мэдээ нийтэлж, одоогийн байдлаар Шанхайн Дэлхийн яармагт оролцох гэрээнд гарын үсэг зурсан улс орон болон олон улсын байгууллага 210 –д хүрлээ гэж тэмдэглэсэн байна.
Шанхайн Дэлхийн яармаг 2010 оны 5-р сарын 1-ээс 10-р сарын 31-ний өдрүүдэд болно. Эдүгээ, 239 улс орон болон Олон улсын байгууллага Шанхайн Дэлхийн яармагт оролцохоо нотлоод байна. Хятадын болон гадаадын үзэгчдийн нийт тоо давхардсан тоогоор 70 саяд хүрэх боломжтой юм. \Урангоо орчуулав\