• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн үзэсгэлэн худалдааны тасалбарыг хувь хүнд худалдаалж эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-01 18:30:19

     Шанхайн дэлхийн үзэсгэлэн худалдааны тасалбарыг 7-р сарын 1-ний өдрөөс хувь хүнд худалдаалах боллоо. Тасалбарыг энэ оны 12-р сарын 31 хүртэл худалдана.

     Хувь хүнд худалдаалах Шанхайн дэлхийн үзэсгэлэн худалдааны тасалбарыг тогтсон өдрийн жирийн тасалбар болон ердийн өдрийн жирийн тасалбар гэж хуваана. Тасалбарыг тус тус 180 юань болон 140 юаниар худалдаалж байна.

     Хятадад байгаа иргэд Шанхайн дэлхийн үзэсгэлэн худалдааны тасалбарыг худалдаалах 4 том төлөөлөх бизнес—Хятадын мобиком, Хятадын телеком, Хятадын Зам харилцааны банк, Хятадын шуудангийн нээн ажиллуулсан 3 мянга шахам худалдаалах сүлжээний цэгээс тасалбарыг худалдан авч болно. Энэ 4 төлөөлөх бизнесийн сүлжээнээс утсаар захиалан авч ч болно. Шянган Аомэн Тайванийг хамарсан хилийн чанад дахь хувь хүн орон нутгийн төлөөлөх бизнесээр дамжуулан тасалбар худалдан авч болно. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе