![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
7-р сарын 8-аас 10-ны өдрүүдэд, Хятад улсын дарга Хү Жиньтао Италийн Лакуйла хотод болох наймын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагчдын яриа уулзалтад оролцоно. Хятадын ГХЯ тэмдэглэхдээ, уг хурлаар Хятадын тал нь найман бүлэг болон хөгжиж байгаа орнуудын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг ахиулж, хямрал болон өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулах болно гэжээ.
2-ны өдөр, Хятадын ГХЯ-ны орлогч сайд Хэ Яфэй Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн удирдагчдын хурлын хугацаанд олон орны удирдагчидтай хамтаар дэлхийн эдийн засгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг хэрхэн зохицуулах зэрэг тулгамдаж байгаа асуудлуудын талаар саналаа бүрэн солилцох болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Өнөөгийн тохируулалтын дагуу, удирдагчдын хурлын хугацаанд дараах асуудлыг голцуу авч хэлэлцэх болно: банк санхүүгийн хямралыг зохицуулах, дэлхийн эдийн засгийн нэмэгдлийг ахиулах, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх асуудлыг хамруулна. Цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, үр тариан аюулгүй байдал, олон улсын худалдаа, хөгжлийн асуудал, ялангуяа Африкийн орнуудын хөгжлийн асуудлыг авч хэлэлцэж, саналаа нэгтгэж, баримт бичиг юм уу мэдэгдлийн хэлбэрээр нийтлэх болно" гэжээ.
Уг хурлын тухайд Хэ Яфэй хэлэхдээ, Хятадын тал идэвхтэй бэлтгэл хийж байна. Наймын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг ахиулж, өнөөгийн тулгарч байгаа хямрал болон өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулахыг хүсэн хүлээж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ,
20 орны бүлгийн хоёр удаагийн дээд хэмжээний уулзалтын үндэс дээр банк санхүүгийн хямралыг хамтран ажиллаж зохицуулах, дэлхийн эдийн засгийг эртхэн сэргээх хүчтэй дохио дохиолох, 8 орны бүлэг болон хөгжиж байгаа орнууд хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг ахиулж, өмнөд умардын хооронд жинхэнэ эрх тэгш, харилцан ашигтай, хамтаар ялах шинэ хэлбэрийн түншлэлийн харилцаа тогтоох, банк санхүүгийн хямралын хөгжил болон үр тарианы аюулгүй байдал зэрэгт үзүүлэх ү нөлөөнд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулж, хөгжиж байгаа орнууд, ялангуяа Африкийн орнуудад нүүрлэж байгаа бодитой хүндрэл бэрхшээлийг үйл ажиллагаа авч зохицуулах, цаг уурын өөрчлөлт болон ДХБ-ын Дохагийн уулзалт хэлэлцээнд зохицуулалт хийж, жилийн сүүлчээр болох НҮБ-ын Копенгагены бага хурлаар нийтлэг ойлголтод хүрч, Дохагийн уулзалт хэлэлцээг ахицтай болгоход шинэ хүч сэлбэх эдгээр бол бидний хүрэхээр чармайх нааштай үр дүн мөн гэжээ.
Бага хурлын үеэр дарга Хү Жиньтао мөн Итали, Португалид төрийн айлчлал хийх болно.
Хятадын Гадаад хэргийн сайдын туслах Ү Хүнбө хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ирэх жил бол хятад, Италийн дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох учраас Хү Жиньтаогийн энэ айлчлалаар хоёр талын харилцааны хөгжлийг нэгтгэн дүгнэж, төлөвлөх нь чухал ач холбогдолтой юм гэжээ.
7-р сарын 10, 11-ний өдөр дарга Хү Жиньтао Португалийн Ерөнхийлөгч Сивагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийх болно. Энэ он бол Хятад, Португалийн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, мөн Аомэний эх орныхоо мэдэлд шилжсэний 10 жилийн тохиож байгаа учраас хоёр орны харилцаанд хөгжлийн шинэ боломж тохиож байна гэж Ү Хүнбө хэллээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |