Хятад улсын дарга Хү Жиньтао-г Итали-д айлчлахаас өмнөхөн Италийн Ерөнхийлөгч Гиоргио Наполитано 3-ны өдөр Хятадаас Итали-д суугаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичгээр нэгдсэн ярилцлага өгөх үе хэлэхдээ, Хятад улс олон улсын тавцанд өдөр ирэх тутам чухал үүрэг гүйцэтгэж байна, Хү Жиньтао энэ удаа Итали-д айлчилж, наймын бүлгийн хөгжиж байгаа орнуудын удирдагчдын яриа хэлцлийн уулзалтад оролцох нь маш чухал юм гэжээ.
Итали Хятадын харилцааг авч хэлэх үе Гиоргио Наполитано хэлэхдээ, Итали болон Хятадын харилцаа нь тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа мөн, эдийн засаг худалдааны харилцаанаас гадна, Хятадын талтай олон улсын бий бүхий байгууллагууд болон хоёр орны олон салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Италийн тал бэлэн байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад болон Европын хамтын ажиллагаа саруул сайхан хэтийн төлөвтэй, Хятад Европын харилцаа нь саруул уудам хэтийн төлөвтэй байгаа нөхцөлд Итали Хятадын харилцааг авч үзэх ёстой гэжээ.\Номин-нарс орчуулав.\