Хятад улсын Дарга Хү Жиньтаог Италид айлчлахаас өмнөхөн, Италийн Ерөнхийлөгч Гиоргио Наполитано 3-ний өдөр Италид суугаа Хятадын хэвлэл мэдээллийнхэнд бичгээр өгсөн ярилцлагадаа, олон улсын тавцанд Хятад улс улмаар зангилаагийн үүрэг гүйцэтгэж байна, Хү Жиньтао энэ удаа Италид айлчилж, мөн 8-ийн бүлгийн хөгжиж байгаа орнуудын удирдагч нартай хийх яриа хэлэлцэлд оролцох нь маш чухал юм гэж илэрхийлсэн байна.
Итали, Хятадын харилцааны тухай ярих үед Гиоргио Наполитано хэлэхдээ, Итали нь Хятад улстай эдийн засаг, худалдааны харилцаагаа хөгжүүлэхэд анхаарч байгаа биш, бас Хятад улстай хөгжүүлж буй харилцаа бол тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа мөн гэж үзэж байна гэжээ.
Тэрээр бас хэлэхдээ, Хятад улс болон Европын хамтын ажиллагаа саруул уудам хэтийн төлөвтэй, Хятад, Европын харилцааны энэхүү нэн өргөн уудам индрээс Итали, Хятадын харилцааг харах ёстой гэжээ.
\ Пэрлаймаа орчуулав\