• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын Дарга Хү Жиньтао Италид айлчилж 8-ын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагч нартай яриа уулзалт хийнэ

CRI       (GMT+08:00) 2009-07-05 21:30:57

      Хятад улсын Дарга Хү Жиньтао 5-ны өдөр Ромд хүрэлцэн очиж, Италид хийх төрийн айлчиллаа эхлүүлсний зэрэгцээ, 9-ний өдөр Италийн Л'Акуилад болох 8-ын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагч нарын яриа уулзалтад оролцох болно.

      Дарга Хү Жиньтаогийн Италид хийж буй энэ айлчлал нь сүүлийн 10 жилд Хятадын төрийн тэргүүний Европын оронд хийж буй анхны төрийн айлчлал юм.

      Хятадын ГХЯ-ны албаны хүний танилцуулснаар, 5-8-ны өдрүүдэд Италид төрийн айлчлал хийж буй хугацаандаа Дарга Хү Жиньтао Италийн Ерөнхийлөгч Гиоргио Наполитанотай хэлэлцээ хийх бөгөөд Италийн ерөнхий сайд, Дээд Доод танхимын дарга нартай тус тус уулзах болно. Италид хийх айлчиллаа өндөрлүүлээд Дарга Хү Жиньтао 8-10-ны өдрүүдэд Италийн төв хэсэгт байгаа Л'Акуила хотод болох 8-ын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагч нарын яриа уулзалт зэрэг олон арга хэмжээнүүдэд оролцоно.

      8-ны өдөр Дарга Хү Жиньтао Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк, Мексик зэрэг хөгжиж байгаа 5 орны удирдагчидтай уулзана, 9-ний өдөр Дарга Хү Жиньтао 8-ын бүлэг болон хөгжиж байгаа 5 орон нэмэх Египетийн удирдагчдын яриа хэлцэл зэрэг арга хэмжээнд оролцох ба 10-ны өдөр Дарга Хү Жиньтао үр тарианы аюулгүй байдлын асуудлаарх тусгай сэдвийн хуралд оролцох болно. \Номин орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе