• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао G8+5-ын хуралд оролцож, Итали, Португалид айлчлахаар Бээжингээс мордлоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-05 16:03:53

      Хятад улсын Дарга Хү Жиньтао Итали орж 8-ын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагч нарын яриа уулзалтад оролцож, Итали, Португалид төрийн айлчлал хийхээр 5-ны өдөр Бээжингээс тусгай нисэх онгоцоор мордлоо.

      Италийн Ерөнхий сайд Силвио Берлусконийн урилгаар Хү Жиньтао 8-наас 10-ны өдөр хүртэл Италийн Л'Акуилад болох 8-ын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагч нарын яриа уулзалтад оролцоно. Италийн Ерөнхийлөгч Гиоргио Наполитано, Португалийн Ерөнхийлөгч Анибал Кавако Силвагийн урилгаар Дарга Хү Жиньтао 7-р сарын 5-наас 8, 7-р сарын 10-наас 11-ний өдөр хүртэл энэ хоёр оронд тус тус төрийн айлчлал хийнэ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе