• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармаг болоход 300 хоног байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-05 17:20:40

       5-ний өдөр гэхэд Шанхайн дэлхийн яармаг болоход 300 хоног үлдээд байна, Хятад улс энэ өдөр төрөл бүрийн үйл ажиллагаа зохиож, Шанхайн дэлхийн яармагийг сурталчилсан байна.

       Шанхайн дэлхийн яармагийг 2010 оны 5-р сарын 1-нээс 10-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулна, одоогийн байдлаар 239 орон болон бүс нутаг Шанхайн дэлхийн яармагт оролцох нь тодорхой болоод байна.

       5-ний өдөр " дэлхийн яармагт" гэсэн томоохон үзэсгэлэнг Бээжинд зохиосон байна. Уг үзэсгэлэнд Шанхайн дэлхийн яармагийг бэлтгэж байгаа ахицын тухай сүүлийн үеийн байдлыг нарийн танилцуулсан байна.

       Шанхайд " бид таны дэргэд чинь байгаа" сэдвээр дэлхийн яармагийн сайн дурын үйлчилгээний томоохон үйл ажиллагааг халуун хөгжилтэй явуулсан байна. Эх сурвалжаас үзвэл, дэлхийн яармагийн сайн дурынхнаар 300 мянга гаруй хүн бүртгүүлээд байгаа юм байна.\ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе