![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтаод бараа болж Италид айлчилж байгаа Хятадын төлөөлөгчид 5-ны өдөр Ромд хэлэхдээ: Хятад улс үр тарианы аюулгүйн байдлыг хамгаалахын төлөө маш олон чармайлт гаргасан юм гэжээ.
Хятадын ГХЯ-ны орлогч сайд Хэ Яфэй мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: "Хятад улс өөрийн орны үр тарианы хэрэгцээг хангаж, өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлсний үр дүнд 30 жилийн турш хоёр зуун сая хүнийг ядуурлаас гаргаж, мөн хөгжиж байгаа улс орнууд ялангуяа Африкийн орнуудын үр тарианы асуудлыг зохицуулахад тусалж ирсэн. Үр тарианы хэрэгцээг бүрэн хангаж чадвал, энэ нь хамгийн чухал хүний эрх болох билээ" гэж цохон тэмдэглэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ: "Үр тарианы асуудал бол өнөөдөр дэлхийн хамгаас их анхаарч байгаа асуудлыг нэг юм. Наймын бүлэг болон хөгжиж байгаа 5 орон тэрчлэн Египетийн чуулга уулзалтад оролцох олон орны тэргүүн нар мөн энэ асуудлыг авч хэлэлцэх бөгөөд үр тарианы аюулгүйн байдалд холбогдсон тунхаг бичигт гарын үсэг зурах болно" гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |