Хятад улс уур амьсгалын асуудлыг ашиглан худалдааны ивээх үзэл хэрэгжүүлэхийг эрс эсэргүүцнэ гэж Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Хэ Я-фэй 5-ны өдөр Италийн нийслэл Ромд илэрхийлжээ.
Хэ Я-фэй бол Хятад улсын дарга Хү Жиньтаогийн хамт Италид айлчилсан төлөөлөгчдийн Ромд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдсэн юм. Тэрээр хэлэхдээ: Уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулах нь энэ удаа 8 орны бүлэг хөгжиж байгаа орнуудтай хийх яриа хэлэлцээний нэг гол асуудал юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь дэлхийн өмнө тулгарсан хамтын өрсөлдөөн болох тул олон улсын хамтын нийгэмлэг хамтарсан стратеги боловсруулан гаргаж, энэ асуудалд хандах шаардлагатай юм. "НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай ерөнхий конвенц" болон "Киотогийн хэлэлцээр" нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг зохицуулах суурь баримт бичиг мөн бөгөөд бодитой хэрэгжүүлэх явцад хамтын болон ялгаатай хариуцлага хүлээх зарчмыг баримтлах ёстой гэж Хятадын тал үзэж байна гэжээ. Нүүрсний татвар хураах асуудлаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ашиглан худалдааны ивээх үзэл хэрэгжүүлэхийг Хятад улс эрс эсэргүүцнэ гэж Хэ Я-фэй онцлон тэмдэглэсэн байна. \Урангоо орчуулав\