Хятад улс Солонгосын цөмийн асуудлыг энх тайвны аргаар зохицуулахыг санаачилна гэж Хятадын Гадаад хэргийн яамны орлогч сайд Хэ Яфэй 5-ны өдөр мэдэгдэв.
Хятад улсын дарга Хү Жинттаог дагалдан Италид айлчилж байгаа Хятадын төлөөлөгчид мөн өдөр Ромд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хэ Яфэй дээрх үгийг хэлсэн байна. Солонгосын цөмийн туршилттай холбоотой асуудлаар НҮБ-гын аюулгүйн зөвлөлөөс холбогдох тогтоол баталж, БНАСАУ-ын асуудлаар арга хэмжээ авахыг шаардсан байна. Гэвч олон улс орнуудад дипломат үйл ажиллагаа явуулах орон зайг Аюулгүй зөвлөл гаргаж өгсөн гэж Хэ Яфэй хэлжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ: "НҮБ-гын аюулгүйн зөвлөлийн баталсан уг тогтоолыг бүх талаар тууштай биелүүлж, холбогдох олон талууд хоёр талын, олон талын болон шат бүрийн яриа хэлэлцээ хийхийг урамшуулан дэмжиж, 6 талт хэлэлцээг цаашид ахиулахыг Хятадын тал хүсэж байна. 6 талт хэлэлцээ бол Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах зөв зам мөн. Зүүн Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтоохын төлөө Хятад улс үргэлжлэн чармайх болно" гэсэн байна. /Анар орчуулав/