![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
5-ны өдөр Хятад улсын дарга Хү Жиньтаогийн хамт Италид айлчилж байгаа Хятадын төлөөлөгчид Ромд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын Гадаад харилцааны орлогч сайд Хэ Я-пэй Олон улсын механизм тогтоох, бүрэн эрхээс давсан Олон улсын хадгаламжийн валют гаргах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаар Хятадын талын байр суурийг тодорхойлов.
Олон улсын механизм тогтоох асуудалтай холбогдуулан Хэ Я-пэй хэлэхдээ: "Аливаа хэлбэрийн Олон улсын механизм тогтоосон ч тэр нь боломжоор өргөн төлөөлөх чанар болон эрх тэгш чанартай байж том гүрэн бага орон, баян ядуу гэлтгүй цөм эрх тэгш үг хэлэх эрхтэй байх ёстой төдийгүй үйл ажиллагаа явуулж, асуудлыг зохицуулах хэрэгтэй гэж Хятадын тал үзэж байна" гэжээ.
Өнөөгийн олон улсын валютын тогтолцоотой холбогдуулан Хэ Я-пэй хэлэхдээ: "Олон улсын нөөцийн валют тараах улсын хувьд Америк ам.долларыг тогтвортой байлгахад хариуцлагатай хандах хэрэгтэй гэж Хятадын тал үзэж байна гээд, ам.доллар нь Олон улсын нөөцийн валют болсон нь бодит байдал мөн" гэжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд холбогдуулан Хэ Я-пэй хэлэхдээ: нүүрснээс татвар хураах асуудлыг ашиглан худалдааны ивээх үзэл хэрэгжүүлэхийг Хятад улс эрс эсэргүүцнэ гэжээ.
Тэрээр цааш нь Хүнсний аюулгүй байдлын талаар ярихдаа: "Хүрэлцээтэй хүнсний зүйлээр хангаж чадах нь хамгийн чухал хүний эрх мөн" гэж тэмдэглэв.
БНАСАУ-ын цөмийн туршилт хийсэн асуудалд холбогдуулан Хэ Я-пэй хэлэхдээ: "НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол бүх талаар хэрэгжиж, зургаан талт хэлэлцээний үйл явцыг эхлүүлэхийг Хятад улс хүсэж байна" гэжээ. \Урангоо орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |