![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны өдөр Ромд Италийн ерөнхийлөгч Гиоргио Наполитанотой хэлэлцээ хийсэн байна. Хоёр удирдагч хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Хэлэлцээнээс өмнө ерөнхийлөгч Гиоргио Наполитано ерөнхийлөгчийн ордны өмнөх өргөн талбайд дарга Хү Жиньтаод зориулж хүндэтгэлийн ёслол хийсэн байна.
Айлчлалын хугацаандаа дарга Хү Жиньтао бас Италийн ерөнхий сайд, Парламентын дээд танхим болон доод танхимын дарга нартай тус тус уулзах болно. Тэрээр бас Италийн ерөнхий сайд Силвио Берлусконитой хамтаар хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол болоод Хятад, Италийн эдийн засаг худалдааны чуулга уулзалт, тэрчлэн бизнес эрхлэгчдийн яриа уулзалт зэрэгт оролцох болно.
Төрийн айлчлал өндөрлөсний дараа Хү Жиньтао бас Лакуйлад болох наймын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн яриа уулзалтад оролцох болно.\Хүчит орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |