![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны өдөр Ромд Италийн төлөөлөгчдийн танхмын дарга Гианфранко Финитэй уулзав.
Хятад улсын дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Итали бүх талын стратегийн түншийн харилцаа тогтоосон 5 жилд, олон салбарын харилцаа хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжлөө. Олон улсын банк санхүүгийн хямрал улам даамжирч байгаа нөхцөл байдалд, Хятад Итали харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой юм. Хятад Итали нь олон улсын болон бүс нутгийн цөөнгүй чухал асуудал дээр адил буюу адилавтар байр суурьтай байгаа тул Хятадын тал Италийн талын хамт олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг арилгах, олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулах, худалдаа хөрөнгө оруулалтын ивээх үзлийг хамтаар эсэргүүцэх, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг зохицуулах зэрэг талаар харилцаа холбоо тогтоож, өнө бат энх тайван хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхийг байгуулахын төлөө хамтаар чармайхад бэлэн байна гэжээ.
Гианфранко Фини хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Италид хийж байгаа айлчлалд Италийн төлөөлөгчдийн танхим цогтой халуун баяр хүргэж байгаа бөгөөд энэ айлчлал нь хоёр орны харилцааг улам өндөр төвшинд хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |