• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Италийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-07 10:48:24

     Орон нутгийн цагаар 7-р сарын 6-ны өдөр Хятад улсын дарга Хү Жиньтао Ромд Италийн ерөнхийлөгч Жорж Наполитанотай хэлэлцээ хийв.

     Хү Жиньтао хэлэхдээ, Италийн талтай хамт хоёр орны найрсаг хамтын ажиллагааны уламжлалыг бадруулан, банк санхүүгийн хямралыг хамтаар зохицуулан, Хятад Италийн бүх талын стратегийн түншийн харилцааг нэгэн шинэ шатанд хүргэхээр хүчин чармайлт гаргахыг Хятад улс хүсэж байна гэжээ.

      Хоёр орны харилцааны талаар Хү Жиньтао 5 санал дэвшүүлсэн байна. Үүнд: 1-т, Дээд давхаргын харилцааг эрчимжүүлж, Хятад Италийн найрамдлыг зузаатгана. Ирэх жил бол Хятад Италийн дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ой болно. Хоёр орон хамтаар тус 40 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг сайтар хийж, тухайн үед Италид"Хятадын соёлын жил"-ийн үйл ажиллагааг сайтар зохиох хэрэгтэй. 2-т, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан бие биенээ халамжлан анхаарна. Тайвань, Түвдийн асуудал бол Хятадын талын анхаарч байгаа гол чухал асуудал тул Италийн тал үргэлжлэн дэмжин харгалзахыг хүсэж байна. 3-т, Ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, харилцан ашигтай хамтаар ялалтанд хүрэхийг хэрэгжүүлнэ . 4-т, Хүмүүнлэгийн хэлхээ холбоог өргөтгөж, ард түмний найрамдлыг зузаатгана. Хоёр орны их дээд сургууль , эрдэм шинжилгээний байгууллага, оюуны сан болон хэвлэл мэдээллийн солилцоог эрчимжүүлнэ. 5-т, олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн эвсэг зохицонгуй байдлыг ахиулна.

     Хятад энх тайвнаар, эвсэг зохицонгуй хөгжих нь дэлхийд маш их ач холбогдолтой юм гэж Жорж Наполитано илэрхийлжээ. Хятадын банк санхүүгийн хямралыг зохицуулах арга хэмжээг Италийн тал өндөр үнэлж байна. Хятадын эдийн засгийг хөгжүүлэх арга барил үр дүнтэй болсонд туйлын баяртай байна гэж тэрээр мөн хэлжээ. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе