• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Италийн Ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-07 10:52:24

     Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны өдөр Ромд Италийн Ерөнхий сайд Силвио Верлусонитой уулзаж, Хятад Италийн ажил хэрэгч хамтын ажиллагаанд холбогдуулан дарга Хү Жиньтаод 3 зүйлт санал дэвшүүлжээ.

      Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Итали бол Хятадын бүх талын стратегийн түнш, мөн Европ дахь Хятадын итгэлтэй нөхөр юм. Хятад Италийн харилцааг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж, Италитай харилцаагаа эрчимжүүлэх нь Хятадын хэлбэрэлтгүй баримтлах чиг шугам мөн гэжээ. Тэрээр хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаатай холбогдуулан гурван зүйлийн санал дэвшүүлэв. Нэгд, Олон улсын банк санхүүгийн хямралын дайралтыг зохицуулахаар боломж болгож, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Худалдаа болон хөрөнгө оруулалтын талын ивээх үзлийг эрс эсэргүүцэж, зөвшилцөл яриа хэлэлцээгээр дамжуулан хоёр талын худалдааны маргаан санал зөрөлдөөнийг зүй зохистой зохицуулахыг эрс баримтална. Хоёрт, хамтын ажиллагаагаа өргөтгөж, эрчим хүч хэмнэн бохир бодис гаргахыг багасгаж, шинэ эрчим хүчний талын техникийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Гуравт, Италид " Хятадын соёлын жил"-ийн арга хэмжээ зохион байгуулахаар боломж болгож, хүмүүнлэгийн харилцаа солилцоог нягт болгоно.

     Верлусони хэлэхдээ, Хятадын талтай аялал жуулчлалын талын олон салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ирэх жил тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулахыг баталгаажуулахад бэлэн байна гэжээ. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе