• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улс төр, эдийн засгийн хос амжилтад хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-07 14:20:15

     Италид төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны өдөр Италийн Ерөнхийлөгч Наполитанотай хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Перлускони болон парламентын дээд доод танхимын дарга нартай тус тус уулзаж, Ерөнхий сайд Перлусконийн хамт Хятад, Италийн эдийн засаг худалдааны чуулга уулзалтын хаалтын ёслолд оролцов.

     6-ны бүх өдрийн хөтөлбөр төлөвлөгөө болон хүрсэн амжилтын байдлаас харахад дарга Хү Жиньтао Италид айлчилсан анхны өдөртөө улс төр, эдийн засгийн талын хос амжилтад хүрсэн байна. Италийн Ерөнхийлөгч Наполитанотай хийсэн хэлэлцээний явцад, хоёр тал, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны уламжлалаа хамтаар бадруулж, олон улсын банк санхүүгийн хямралын дайралтад хамтаар хандаж, Хятад, Италийн бүх талын стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гарах талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна. Үүнд дарга Хү Жиньтао хоёр орны харилцаанд холбогдуулан таван зүйлт санал дэвшүүлэв. Нэгд, дээд давхаргын хэлхээ холбоог эрчимжүүлж, Хятад Италийн найрамдлыг бэхжүүлнэ. Хоёрт, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, тус тусын чухал их анхаарлыг харгалзана. Гуравт, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, харилцан ашигтай, хамтаар ялалтад хүрнэ. Дөрөвт, хүмүүнлэгийн харилцаагаа өргөтгөж, ард түмэн хоорондын найрамдлыг бэхжүүлнэ. Тавд, олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн эвсэг зохицонгуй байдалд тус дөхөм үзүүлнэ. Энэ бүхнийг хоёр талын улс төрийн салбар дахь их амжилт гэж хэлэх ёстой юм.

     Дарга Хү Жиньтао Ерөнхий сайд Перлусконитой уулзах явцад, хоёр тал хоёр орны харилцаа, ялангуяа ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн дайралтад хамтаар хандах, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон чухал нийтлэг ойлголтод хүрэв. Уулзалтын дараа хоёр тал хамтаар сурвалжлагчидтай уулзав. Дарга Хү Жиньтао хэлэхдээ,

     Өнөөгийн дэлхийн банк санхүүгийн хямрал цаашид өргөжин гүнзгийрч байгаа байдалд, бидний хоёр тал олон улсын банк санхүүгийн дайралтад хамтаар хандах явдлаар боломж болгож, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа холбоог эрчимжүүлж, хоёр талын аж ахуйн нэгж, ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг дэмжиж, хоёр орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг ахиулах хэрэгтэй. Бид эрчим хүч хэмнэх бохир бодис гаргахыг багасгах, шинэ эрчим хүч нээх зэрэг салбарт тэргүүний техникийн талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны тогтвортой хөгжилд үйлчлэх ёстой. Бид хоёр орны хамтын ажиллагааны салбарыг өргөтгөж, аялал жуулчлал, кино телевиз хэвлэл мэдээлэл, шинэ саналын зураг төсөл зэрэг шинэ салбар дахь хамтын ажиллагааны тод цэгийг өргөтгөх хэрэгтэй гэжээ.

     Энэ айлчлалын нэг үр дүнгийн хувьд, Хү Жиньтао болон Перлускони хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Энэ 9 баримт бичигт худалдаа хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх, дээд шинэ шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа, соёлын салбар, био хийгээд ургамалын шалгалт зэрэг салбарын хамтын ажиллагаа багтаж байгаа бөгөөд авто машины салбарын хамтын ажиллагааны 700 сая ам. долларын хэлэлцээр нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байлаа. Дарга Хү Жиньтао хэлэхдээ, 

      Хятад, Италийн худалдаанд Хятад улс худалдааны нэн их ашиг хөөцөлдөхгүй, харин Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон Италийн нэн олон бараа бүтээгдэхүүн Хятадад орохыг бид сайшаана гэж бид энд тодорхой илэрхийлэхэд бэлэн байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр талын худалдаа тэнцвэртэй хөгжихийг бид хүсэж байна гэжээ. \ Цэцэн орчуулж, Урангоохянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе