• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

8-ын бүлгийн тэргүүн нарын бага хурал Италид нээгдлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-07-08 22:01:25

      8-ын бүлгийн удирдагчид 8-ны өдөр Италийн төв нутгийн Л′Акуйла хотод ажлын үдийн зоогт хамт орж, дэлхийн эдийн засгийн асуудлыг авч хэлэлцлээ. 3 хоног хуралдах 8-ын бүлгийн тэргүүн нарын бага хурал албан ёсоор нээгдсэнийг энэ нь харуулж байгаа юм.

      8-ын бүлгийн удирдагчид бас ажлын хурал хуралдуулж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх, терроризмийн эсрэг тэмцэх, Афганистан, Ираны болон Дундад дорнодын асуудал зэрэг дэлхийн чанартай асуудлуудаар зөвшилцөл хийнэ.

      Үүнээс гадна, тэд бас бусад 30 гаруй улс орон, олон улсын байгууллагын удирдагчдыг урьж, адил бус сэдвээр яриа хэлэлцэл хийнэ, үүнд дэлхийн эдийн засгийн удирдлага, цаг уурын өөрчлөлт, худалдааны асуудал, Африкийн хөгжил, үр тарианы аюулгүй байдал зэрэг хамрагдаж байгаа юм байна. \О.Дарамбазар орчуулав.\

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе