![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Флоренцод Италийн Соёлын сайд, Флоренц мужийн захирагч, Тоскана бүсийн дарга, Флоренц хотын дарга, Флоренц мужийн захирагч зэрэг орон нутгийн удирдах хүмүүстэй хамтад нь уулзав.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Итали дипломат харилцаа тогтоосон 39 жилийн турш хоёр талын харилцаа саадгүй хөгжиж байна. Ялангуяа 2004 онд бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны улс төр, эдийн засаг, соёл зэрэг салбарын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжлөө. Италитай харилцаагаа хөгжүүлэх явдлыг Хятадын тал чухалд үзэж, Италийн талтай нийтлэг ойлголтоо өргөтгөж, бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хятадын талтай хэлхээ холбоогоо цаашид гүнзгийрүүлж, хоёр орны орон нутгийн найрсаг харилцааг шинэ төвшинд хүргэхэд бэлэн байна. Италийн тал Шанхайн дэлхийн яармагт идэвхтэй оролцох бөгөөд "Хятадын соёлын жил"-ийг амжилттай зохионо гэдгээ Италийн тал илэрхийлжээ. \Цэцэн орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |