![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао Итали улсад хийсэн төрийн айлчлалаа өндөрлөх үеэр айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жэчи сэтгүүлчдэд айлчлалын үр дүнгийн талаар танилцуулав. Тэрээр хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн Италид хийсэн энэ удаагийн төрийн айлчлал бол Хятад Италийн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргасан маш их амжилттай айлчлал боллоо гэжээ.
Айлчлалын хугацаанд, дарга Хү Жиньтао болон Италийн удирдагчид улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөхийг санал нэгтэй зөвшөөрсөн байна. Хоёр тал хамтын ажиллагааны салбарыг өргөтгөж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шинэ цэгийг бэлтгэхийг зөвшөөрсөн байна. Хоёр орны аж ахуйн нэгжүүд бас худалдаа, хүрээлэн байгаа орчныг хамгаалах зэрэг салбар дахь хамтын ажиллагааны олон хэлэлцээрт гарын үсэг зурсан байна гэжээ.
Дарга Хү Жиньтао хоёр орны харилцааны талаар таван зүйлт санал дэвшүүлээд Италийн талын удирдах хүмүүсийн идэвхтэй дэмжлэгийг хүлээсэн байна.
Хятад улс Олон улсын тавцан дээр чухал үүрэг гүйцэтгэж, Итали Хятад Олон улсын үйл хэрэгт олон нийтлэг ойлголттой юм. Хятадын энх тайван , эвсэг зохицонгуй хөгжил нь дэлхийд чухал их хувь нэмэр болно. Италийн тал Хятадын эвсэг зохицонгуй дэлхийн тухай үзэл баримтлал тэрчлэн хүрсэн амжилтыг сайшааж байна гэж Италийн тал илэрхийлжээ. \Урангоо орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |