![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Шиньжяны өнөөгийн байдлын улмаас Хятад улсын дарга Хү Жиньтао Италид хийсэн төрийн айлчлалаа өндөрлөөд орон нутгийн цагаар 7-р сарын 8-ны үдээс хойно Бээжинд буцан ирэв. Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө дарга Хү Жиньтаогийн нэрийн өмнөөс Италийн Лакуйлад болох 8 орны бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагчдын хэлэлцээний хуралд оролцох юм.
Италид хийсэн айлчлалаа өндөрлөхөөс өмнө Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Флоренцод Италийн Соёлын сайд, Флоренц мужийн захирагч, Тоскана бүсийн дарга, Флоренц хотын дарга, Флоренц мужийн захирагч зэрэг орон нутгийн удирдах хүмүүстэй хамтад нь уулзав.
Хятад улсын дарга Хү Жиньтао Итали улсад хийсэн төрийн айлчлалаа өндөрлөх үеэр айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жэчи сэтгүүлчдэд айлчлалын үр дүнгийн талаар танилцуулав. Тэрээр хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн Италид хийсэн энэ удаагийн төрийн айлчлал бол Хятад Италийн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргасан маш их амжилттай айлчлал боллоо гэжээ.
Айлчлалын хугацаанд, дарга Хү Жиньтао болон Италийн удирдагчид улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөхийг санал нэгтэй зөвшөөрсөн байна. Хоёр тал хамтын ажиллагааны салбарыг өргөтгөж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шинэ цэгийг бэлтгэхийг зөвшөөрсөн байна. Хоёр орны аж ахуйн нэгжүүд бас худалдаа, хүрээлэн байгаа орчныг хамгаалах зэрэг салбар дахь хамтын ажиллагааны олон хэлэлцээрт гарын үсэг зурсан байна гэжээ.
Дарга Хү Жиньтао хоёр орны харилцааны талаар таван зүйлт санал дэвшүүлээд Италийн талын удирдах хүмүүсийн идэвхтэй дэмжлэгийг хүлээсэн байна.
Хятад улс Олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж, Итали Хятад Олон улсын үйлст олон нийтлэг ойлголттой болох юм . Хятадын энх тайван , эвсэг зохицонгуй хөгжил нь дэлхийд чухал хувь нэмэр болно. Италийн тал Хятадын эвсэг зохицонгуй дэлхийн тухай үзэл баримтлал түүнчлэн хүрсэн амжилтыг сайшааж байна гэж Италийн тал илэрхийлжээ.
Хү Жиньтаогийн Португалид хийх төрийн айлчлалын цаг хугацааг Хятад, Португали хоёр тал дахин зөвшилцөн тогтооно. \Цэцэн, Урангоо орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |