• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтаогийн айлчлал Хятад Италийн харилцааг ихээхэн ахиулсан байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-08 16:49:17

     Сүүлийн өдөр Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тус улсад хийсэн төрийн айлчлалд ихээхэн анхаарал хандуулж, энэхүү айлчлал нь баялаг үр дүнд хүрсэн байна гэж үзэцгээсэн байна.

     Италийн "Република Сонин" тэмдэглэхдээ, Дарга Хү Жиньтаогийн Италид хийсэн төрийн айлчлал бол Итали, Хятад дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн үеийн том чухал үйл хэрэг юм. Үүний зэрэгцээ, Итали, Хятад хоёр орон олон жилийн турш үзэглэсэн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны олон төрлийн гэрээ хэлэлцээрийн нийт хэмжээ нь нэгэнт 38 тэрбум еврод хүрч, хоёр орон хоорондын найрамдал болон хамтын ажиллагаа өдөр ирэх тусам нягтарч байгааг энэ нь харуулж байна гэжээ.

     "Италийн Өдрийн Сонин" веб сайтандаа мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, дарга Хү Жиньтаогийн Италид хийсэн айлчлал бол хоёр тал урт хугацаанд хүсэн хүлээж, бэлтгэсний үр дүн , баялаг үр өгөөжтэй, ажил хэрэгч аялал боллоо. Түүний Итали дахь айлчлалын хугацаанд, хоёр талаар хамтын ажиллагааны нийт 38 гэрээ хэлэлцээрийг үзэглэж, нийт хэмжээ нь 200 сая ам. долларт хүрсэн байна гэжээ.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе